Л.Мессигийн парк Хятадад нээгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-06-05 15:26:38
НАНЬЖИН. /Xinhua/. Аргентины хөлбөмбөгийн супер од Лионель Мессигийн сэдэвчилсэн парк 2019 онд Хятадын Наньжин хотод нээгдэнэ.

Л.Месси одоо Испанийн “Барселона” багт довтлогчоор тоглож байгаа бөгөөд Аргентины шигшээ багийн гол тоглогч юм.

“Мессигээс туршлага судлах парк” гэдэг нэртэй тус паркийн төслийн багийнхны ярьснаар, энэхүү парк нь Л.Мессигийн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татах 20 гаруй үзвэр үйлчилгээтэй байх аж.

Хятад улсын дарга Ши Жиньпин бол хөлбөмбөгийн хорхойтнуудын нэг бөгөөд тэрбээр Хятадын хөлбөмбөгчдийн чадварыг сайжруулах явдлыг маш ихээр дэмждэг хүн юм.

Тус улсын томоохон компаниуд гадаадын алдартай хөлбөмбөгчдийг татахын тулд их хэмжээний мөнгө санал болгож, Европын хөлбөмбөгийн багуудыг худалдан авч байна.
 
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ