АН-ын бүлэг ҮАБЗ, Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "60 тэрбумын" гэх бичлэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын дээд шүүх болон хууль, хүчний байгууллагуудад хандах болсноо мэдэгдлээ.
Энэ асуудлаар өнгөрөгч долоо хоногт тус намын бүлгээс санаачлан хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд өнөөдөр хэлэлцүүлгээс гарсан дүнгийн талаар хэлэлцэн шийдвэр гаргажээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “"60 тэрбум" гэх ерөнхий нэршил яваад байгаа боловч энэ нь цаанаа улс төрийн намууд ямар увайгүйгээр ард нийтийн саналыг хууль бусаар авах оролдлого хийдэг, төрийн албыг цэрэгжсэн байдалтай сүлжээ болгох арга хэрэгслийг ярилцсан 90 минутын бүтэн бичлэг ил болоод байгаа. Нэг талаасаа хэдхэн хүний яриа мэт боловч төрийн эрхийг барьж байгаа улс төрийн том хүчний хамгийн увайгүй үйлдлийг илчилсэн гэж харж байгаа. Тиймээс манай бүлгээс дараах шийдвэрийг гаргаж байна. Энэ асуудлыг 90 минутын бичлэгтэй хамт холбогдох хууль хяналтын байгууллагууд, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржид гомдол гаргана. Мөн улс төрийн намын асуудал яригдаж байгаа учир Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар боллоо. Энэхүү хүсэлт гомдлыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж, тухайн байгууллагуудад өгнө" гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан хүсэлтэд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бичлэгтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авч, ҮАБЗ-ийн хурлаар санаачлан хэлэлцүүлэх, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорт хандсан хүсэлтэд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг гадаад улсын байгууллагуудад амлах, төрийн албыг худалдах замаар мөнгө босгосон, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой гэмт хэргийн нотлох баримтыг хүргүүлж байгаагаа илэрхийлжээ.
Улсын дээд шүүхэд хандсан гомдолд, МАН төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалтаар орж ялах тухай яриа бичигдсэн учир Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу хянаж, шийдвэр гаргахыг хүссэн байна. Эдгээр бүх албан тоотыг өнөөдөр зохих байгууллагуудад хүргэх аж.
Энэ асуудлаар мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэхүү бичлэг эвлүүлэг гэдгийг шүүх, шинжилгээний байгууллага албан ёсоор тогтоогоогүй. УИХ-ын сонгуулийн өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс эвлүүлэг биш гэж байсан ч сонгуулийн дараа эвлүүлэг мөн гэсэн. Тиймээс одоо албан ёсоор дотоодын болон олон улсын Шүүхийн шинжилгээний байгууллагуудаар шинжлүүлж, дүгнэлт гаргах ёстой. Бүхэл бүтэн 90 минутын том бичлэгийг эвлүүлэх боломж байхгүй. Тиймээс хууль зөрчиж төрийн эрх мэдлийг авахыг завдсан энэ хэргийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Энэ бичлэгт гарч буй зүйлс нь олон хууль зөрчиж байгаа” гэлээ.

Н.Гантуяа