МАН-ын бүлэг Онцгой татварын хуулийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг хуулийн төслөөр хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч ногдуулах татварыг 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар тусгасан. Мөн түүнчлэн татвар төлсөн иргэдийн татварыг буцаан олгохоор хуулийн төсөл боловсруулсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжээд байгаа юм. МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцсэн ч хуралдааны төгсгөлд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.

Н.Туяа