И Нак Ён Өмнөд Солонгосын Ерөнхий сайд боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. И Нак Ёныг Өмнөд Солонгосын ерөнхий сайдаар томилохыг тус улсын Үндэсний ассамблей буюу парламентын гишүүдийн олонх нь дэмжжээ.
Тус улсын Үндэсний Ассамблей түүнийг ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар өчигдөр санал хураалт явуулсан байна.
Шинэ Ерөнхий сайд Ин Нак Ён нь тус улсын Өмнөд Чолла аймгийн захирагч асан юм.
Тэрбээр хууль тогтоогч болохоосоо өмнө Өмнөд Солонгосын “Донг-А-Илбо” өдөр тутмын сонинд болон Токиод сурвалжлагчаар ажиллаж байжээ.
Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Солонгосын эрх чөлөөний намын 100 гаруй хууль тогтоогч санал хураалтад оролцохоос татгалзсан аж. Татвараас зайлсхийсэн, хүүгээ цэрэгт явуулаагүй гэж И Нак Ёныг сөрөг хүчнийхэн буруушааж байна.

Г.Доржханд