Уимблдоны теннисний талбайд гал түймэр гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-30 12:10:30
ЛОНДОН./BBC/. Уимблдоны теннисний тэмцээн явагддаг Бүх Английн теннисний клубын бэлтгэл сургуулилтын талбайд гал гарчээ. Ийм хэрэг явдал тэмцээн эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө болсон байна.

“Гал түймэрт нэг тонн орчим барилгын материал, 20 хав.дөр. м ногоон байгууламж, зөөврийн павильон өртсөн” гэж Лондон хотын Гал түймэртэй тэмцэх алба мэдэгджээ.

Түймрийг унтраахад дөрвөн машин, 21 гал сөнөөгч дайчлагдсан байна.

Гал түймрийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ба мөрдөн шалгалт явагдаж байгаа аж.

Уимблдоны “Twitter” дэх албан ёсны хуудсанд мэдээлснээр, гал түймэр Уимблдоны тэмцээн болдог нэг номерын теннисний талбайгаас /корт/ холгүй гарчээ.

Корт №1-ыг төв кортын нэгэн адил зөвхөн ДАШТ-ийн үеэр ашигладаг байна.

Уимблдоны тэмцээн бол "Их дуулга" цуврал дөрвөн тэмцээнээс хамгийн анх зохиогдож эхэлсэн тэмцээн юм. Энэ оны Уимблдоны үндсэн тоглолтууд 7 дугаар сарын 3-нд эхэлж, 7 дугаар сарын 16-нд дуусна.
О.Барс 

 

Правообладатель иллюстрации
 

 

 

Холбоотой мэдээ