Агаарын тээврийн үйлчилгээ түр зогсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 18:12:39

Хөвсгөл аймгийн хэмжээнд агаарын тээврийн үйлчилгээ ирэх хавар хүртэл түр зогслоо.

Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш иргэд хөдөлмөрчид нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих нь нэмэгдэж агаарын тээврийн үйлчилгээ алдагдалд ороход хүрсэн учраас жуулчид ирэх урин дулааны цаг хүртэл тодорхойгүй хугацаагаар нислэг түр зогсчээ. Мөрөн-Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд өдөрт 6 автобус тогтмол үйлчилгээнд явж байна. Мөн иргэдийг   ая тухтай зорчуулах зорилгоор өглөөний автобусыг үйлчилгээнд гаргасан төдийгүй орон нутагт анх удаа унтлагын автобус  явж  эхэлсэн учраас иргэд авто тээврээр зорчих нь нэмэгджээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ