Хөвсгөлийн тамирчид улсад тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 17:54:23

Улаанбаатар хотын аварга шалгаруулах спорт аэробекийн тэмцээн Хөвсгөлийн N клубын тамирчид амжилттай оролцож  нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлжээ.

Багийн тамирчидаас 6-8 насны ангилалд Ц.Баттөгс ганцаарчилсан төрлөөр алтан медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б.Нарангоо алтан медаль, холимог хосын төрлийн 6-8 насны ангилалд нэгдүгээр байр эзэлжээ.  Тамирчидыг Ж.Нямжаргал багш дасгалжуулдаг бөгөөд улс болон бүсийн тэмцээнд сүүлийн үед амжилттай оролцож байгаа бөгөөд удахгүй болох цомын аварга шалгаруулах тэмцээн, Оросын холбооны улсад болох тэмцээнүүдэд оролцохоо бэлтгэлээ хийж байгаа ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ