ОУВС манай улсаас тавьсан хүсэлтийг маргааш хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 24-нд буюу маргааш хуралдана.
Хуралдаанаар манай улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийг хэлэлцэх юм. Тодруулбал Засгийн газраас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтээ гаргаад буй.
Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохирсон "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр"-ийн хүрээнд нийт санхүүжилт нь 5.5 орчим тэрбум ам.доллар болж байгаагаас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан. ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох бөгөөд эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэй олгох аж.
Б.Туул