“Уран жолоодлого” баруун бүсийн тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙТэмцээнд Мөрөн, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумдын 38 тамирчин оролцож, 8 төрлийн үйлдлээр авхаалж самбаа, хурд хүчээ сорьжээ. Тэргүүн байранд Өмнөдэлгэр сумын тамирчин Б.Нямдаваа, дэд байранд Жаргалтхаан сумын тамирчин Э.Ганбат, гутгаар байранд Жаргалтхаан сумын тамирчин Г.Ганбаатар, Жаргалтхаан сумын тамирчин Б.Гансүх, Цэнхэрмандал сумын тамирчин Ш.Туулайхүү нар тусгай байрт шалгарч, өргөмжлөл, медаль, авто жолооны сургуульд 40-100 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрхээр шагнагдсан аж.
Мөн эхний гурван байрт шалгарсан тамирчид ирэх зургаадугаар сард болох Хэнтий аймгийн аварга шалгаруулах энгийн мотоциклийн олон төрөлтийн “Уран жолоодлого” тэмцээнд оролцохоос гадна тэргүүн байр эзэлсэн Б.Нямдаваад “Мото спортын гуравдугаар зэрэг” олгож үнэмлэхийг гардуулсан байна.
Тус тэмцээнийг Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төв, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Хэнтий аймаг дахь зөвлөл, Жаргалтхаан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
Д.Одонтунгалаг