Орхон аймаг 1270 га талбайд улаан буудайн үрлэгээ хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-05-18 17:12:07
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Аймгийн Засаг даргын захирамжаар ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзийгөөр ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд ажиллалаа. Орхон аймгийн хэмжээнд энэ жил нийт 3800 орчим га талбайд улаанбуудай тариалахаас  одоогийн байдлаар 1270 орчим га-д үрлэгээ хийгээд  байна.
Улаанбуудай тариалж буй аж ахуйн нэгжүүд ХХААЯ-ны “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн зээлд хамрагдаж шатахууны урьдчилгаа, үр бордооны дэмжлэг авч тариалалтаа эхлүүлжээ. Улаанбуудайн тариалалт нь цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтай  эрсдэл өндөртэй  ч өнгөрсөн жил тариаланчид га-гаас 31,1 центнер ургац хурааж байжээ. Иймээс энэ жил үрийн нөөцийн хувьд хангалттай байгаа гэнэ.
Орхон аймаг нь  далайн түвшнээс дээш 1200 орчим метрийн өндөрлөгт байдаг  бөгөөд хавар орой дулаарч, намар эрт хүйтэрдэг тул “дунд-эрт” сортын хурдан болцтой улаан буудай тариалдаг байна. Улаан буудай нь 7 дугаар сарын 15-д хүртэл хур бороо элбэгтэй, түүнээс хойш нар сайн гарвал сайн боловсордог ажээ.  
       Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ