Ахмадууд автобустай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 12:18:26

Хөвсгөл аймгийн 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 60 сая төгрөгөөр ахмадууд автобустай боллоо.

Автобусыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар хүлээлгэн өглөө. Тус  аймгийн хүн амын 7,7 хувийг  ахмад настнууд эзэлдэг бөгөөд хүн амын насжилтыг уртасгах, ахмад настны аж байдлыг сайжруулах, тэднийг нийгмийн амьдралд оролцох, нийгмийн идэвхитэй гишүүн байх тааламжтай орчныг бий болгох, эрүүл насжих нөхцлийг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан, шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгийг Засаг дарга хэлж байлаа. Ахмад настанд зориулсан амралт өнгөрсөн жил Хөвсгөл нуурын эрэгт байгуулагдсан бөгөөд амралтандаа очих автобустай болсондоо ахмадууд талархаж байв.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ