Бүх нийтээр мод тарих өдөр байгууллага бүр гадна талбайгаа зүлэгжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгууллаа.
Тодруулбал Завханы төв Улиастай сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Ногоон Улиастай” хөтөлбөр юм. Тэгвэл энэ жилийн мод тарих үндэсний өдрийг “Ногоон Улиастай” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаатай хамтатган төрийн болон, хувийн байгууллага, ААН, иргэдийг оролцуулан зохион байгууллаа.
Энэ үеэр хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулж аймгийн БОАЖГ-аас иргэдэд төрөл бүрийн мод болон, хүнсний ногоо тарих арга аргачлалыг иргэдэд зааж тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Мөн аас 1200 ширхэг модыг олон нийтэд үнэгүй тарааж өгчээ. 2017 онд Завхан аймгийн хэмжээнд 18 ойн мэргэжлийн байгууллага 78 га талбай бүхий мод үржүүлгийн газарт үржүүлсэн 13 төрлийн навчит болон шилмүүст модны тарьц, суулгацаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээг хангаж буй аж. Түүнчлэн Улиастай сумын төрийн болон хувийн 57 байгууллага энэ өдөр гадна тайлбайгаа зүлэгжүүлэх, байгууллага бүр ажилчдынхаа тоогоор тарьц суулгасан байна. Тухайлбал аймгийн Нэгдсэн эмнэлэг 300 модыг эмнэлгийнхээ ойр орчимд тарьжээ.

Б.Мягмарсүрэн