Малчдыг чадвахжуулах сургалтад 2117 малчид иргэд хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-14 12:24:17
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар он гарснаас хойш малчиддаа чадавхжуулах сургалт зохион байгуулж, Заамар, Баянчандмань, Дэлгэрхээн зэрэг нийт 15 сумын 2100 гаруй малчин хамруулжээ.

 

Хөдөө аж ахуйн чиглэлээр гарсан бүх шатны тогтоол, шийдвэр, малчдын амьдралын дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах, мал сүргийг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх технологит арга хэмжээнд хугацаанд нь хамруулах, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хангах зэрэг сэдвээр дарга, мэргэжилтнүүдэд мэдээллийг уг сургалтаар олгосон гэж аймгийн ХХАА-н газраас мэдээлэв.

Түүнчлэн ХХАА-ын газраас аймгийн хэмжээнд 1800 гаруй хүмүүсийг ямаа самнах, төл бойжуулах, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг түр ажлын байраар ханган ажиллаж байна.

 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ