Мал төллөлт 65.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-14 12:17:50
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Энэ хавар Төв аймгийн хэмжээнд 2.1 сая мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 1.206.608 толгой мал төллөж, мал төллөлт 60.1 хувьтай явагдаж байна.

 

Аймгийн хэмжээнд энэ жил 11.3 мянган малчин өрхөд 4.8 сая толгой мал хаваржиж байна. Нийт төллөх малын 600 ингэ, 122.8 мянга гүү, 133.3 мянган үнээ, 1.153.5 мянган эм хонь, 723.7 мянган толгой эм ямаа байна. Өнөөдрийн байдлаар бод малын 47.5, бог малын 71.7 хувь нь төллөөд байна.

 

Нийт 1.210.458 толгой төл гарснаас 10843 төл хорогдож, одоогийн байдлаар 1.199.615 толгой төл бойжиж байна.


Том малын зүй бус хорогдлоор аймгийн хэмжээнд  29297 толгой мал хорогдсон бол Эрдэнэ, Цээл, Өндөрширээт, Заамар, Архуст, Жаргалант, Баяндэлгэр, Баянжаргалан зэрэг сумдад малын хорогдол илүү гарч байна гэж аймгийн ХХАА-ан газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад, ямаа самнах, төл бойжуулах, мал эмнэлгийн тусламж үйлчилгээнд аймгийн хэмжээнд 1800 гаруй хүнийг түр ажлын байраар хангаж байгаа аж.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ