Залуу тамирчнаа дэмжихээр Дорнодчууд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-11 19:52:27
Дорнод /МОНЦАМЭ/. “United word game 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй Дорнод нутгийн уугуул, залуу тамирчин С.Баттөрийг дэмжихээр Дорнодчууд нэгдлээ. Тэрээр хойд хөршид болсон сагсан бөмбөгийн ОУ-ын тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртэж, шилдэг тоглогчоор шалгарснаар “United word game 2017” тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Энэ тэмцээнд оролцоход тамирчинд 3.5 сая төгрөг шаардлагатай байгаа учир зардлыг богино хугацаанд цуглуулах зорилгоор Дорнод аймагт хандивын аян өрнөж эхлээд байна.
Дорнод нутгийнхаа төдийгүй эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа С.Баттөр Хэрлэн сумын 8-р сургуулийн 11б ангид суралцдаг, улсын өсвөр үеийн U16 насны шигшээ багийн ахлагч, довтлогчоор тоглож байгаа Дорнод нутгийн цорын ганц тамирчин юм. Түүнтэй 80139910 дугаарын утсаар холбогдож болохоос гадна Хаан банкин дахь 5420262713-С.Очирбат нэрийн дансанд сэтгэлийн хандиваа өргөж болох нь ээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ