Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн анхны алтан медальт тамирчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:58:05

Албан ёсны нээлтээ хийгээд сар гаруйхан болж байгаа Цэцэрлэг хотын спортын төрөлжсөн сургалттай 12 жилийн сургуулиас хоёр охин Тайвань улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хоё хүрэл медальтай ирлээ.

Жү-до бөхийн төрлөөр авхаалж самбаа хүч чадлаа сорьсон А.Оюунгэрэл, Э.Уртнасан гэдэг энэ хоёр сурагчийг тус сургуулийн багш Б.Батдэлгэр дасгалжуулсан. Сургуулийнхаа төдийгүй Архангай аймаг, эх орныхоо нэрийг Ази тивд дуурсгаад ирсэн А.Оюунгэрэл, Э.Уртнасан нарын тэмцээний зардлыг тус сургуулийн багш сурагчдын дунд өрнүүлсэн хандивын аян, Эрдэнэбулган сум, Архангай аймгийн удирдлагуудын дэмжлэг, спортод элэгтэй хувь хүмүүсийн тусламжтайгаар бүрджээ.

  Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ