Москва дахь ЭСЯ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийг бүртгэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Москва /МОНЦАМЭ/.ОХУ-д ажиллаж, сурч хөдөлмөрлөж байгаа монгол иргэд 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх ёстойг ОХУ дахь ЭСЯ-аас анхаарууллаа.
Бүртгэл 5 дугаар сарын 1-ээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 8:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд хийгдэж буй аж.
Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ба санал авах өдөр буюу 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай юм.
Түүнчлэн ЭСЯ-ны www.embassymongolia.ru цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд өөрийн биеэр авчирч өгөх эсхүл ЭСЯ-ны шуудан болон факсаар илгээн бүртгүүлэх боломжтой ажээ.
Бүртгэл нь баталгаажсан иргэд саналаа өгөхөөр ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авчрах шаардлагатайг ОХУ дахь ЭСЯ-аас анхааруулаад тус улсад оршин суугаа монголчууддаа төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхитэй оролцохыг уриаллаа.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
17 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
21 цаг