Хунгийн сүрэг буцаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 11:22:10

Энэ намрын дэлгэр цагаар Дарьгангын нуур усанд чуулсан хунгийн сүрэг анхны цаснаар дулаан орныг зорин буцаж эхэлжээ.

Ганга, Эрдэнэ, Холбоо, Дуут, Уянгын цагаан нууранд жил жилийн намраас илүү олон хун цугларсан талаар нутгийнхан ярьж байв.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан наяад оны дундуур  Дарьганга нутгаар аялахдаа:

“Ганга нуураас ниссэн хун

Намартаа заавал цуглардаг

Ганга нуураас явсан хүн

Насандаа заавал эргэдэг” гэсэн шүлэг бичиж, Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан ая хийснээр Дарьганга нутгаар аяласан хүн бүхний дуулах дуртай нэгэн дуу төрсөн түүхтэй билээ. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ