Дэлхийн дээд амжилт тогтоох гэсэн боловч бүтэлгүйтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-10-27 10:39:05

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-д хэдэн зуун хүн дөрөв гаруй тонн цагаан будаа шарж, дэлхийн дээд амжилт тогтоох гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. Учир нь будааны зарим нь хаягдал болжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын зүүн нутгийн Янжоу хотод жуулчид болон хотын иргэд нийлсэн 300 орчим хүн цуглаж, 4192 кг будаа  /тус хотын нэрийн хоол/ шарж, дэлхийн дээд амжилтыг эвдэх гэсэн боловч амжилтгүй болсон байна. Будааны зарим хэсэг хаягдал болсныг хогийн машинд ачиж буй бичлэг интернэтэд нийтлэгджээ.

Шарсан будааны 150 кг нь хаягдал болсон учраас уг дээд амжилтыг бүртгэж аваагүй гэж БНХАУ дахь Гиннесийн номын албаны хүмүүс мэдэгдэв.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ