Мөнгөн тэмдэгтийг соёлтой хэрэглэж хэвшихийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь Монгол банкны салбар мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аян зарлалаа.
Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага юм. Энэхүү үүргийн нэг хэсэг болсон чанаргүй, хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж устгах үйл ажиллагааг өдөр тутамд гүйцэтгэж байна.
Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалаад байгаа ажээ. Тиймээс Монголбанк “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аяныг улс даяар зарлаж нээлтээ хийжээ. Энэ ажлын хүрээнд Завхан аймагт иргэдээ мөнгөн тэмдэгттэй соёлтой харьцах олон төрлийн сургалт сурталчилгааг зохион байгуулах юм байна. Хоёр сарын турш зохиогдох аянд иргэн бүр идэвхитэй оролцох ажээ. Тухайлбал аянаар Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөг хэрхэн бүтдэг тухай, хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ, бэлэн мөнгөнд хандах хандлага ба АТМ–ны тухай, мөнгөн тэмдэгтэд иргэн хүний хандах соёл сэдвүүдээр мэргэжлийн хүмүүс сургалт сурталчилгааг олон нийтэд хийх юм байна.
Мөн Монгол банкнаас Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон “төгрөг”-өө соёлтой хэрэглэж хэвшихийг уриаллаа.

Б.Мягмарсүрэн