Турк "Лалын улс"-ын байрлалд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-27 10:15:50

АНКАРА. /NHK/. Туркийн зүүн өмнөд нутаг дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн цохилт өгсөн байна.

Диярбакыр хот дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч, долоон босогчийг устгаж, 12 босогчийг баривчиллаа гэж Туркийн Засгийн газар өчигдөр мэдэгдэв.

Ажиллагааны үеэр аюулаас хамгаалах хүчний хоёр ажилтан амиа алджээ.

Сири болон бусад улсаас орж ирсэн их хэмжээний зэвсэг, сумтай “Лалын улс”-ын босогчид тэнд хоргодож байсан байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Туркийн хэвлэлд мэдээлснээр, Засгийн газар 17 байрлалд давших ажиллагаа явуулсан байна. Мөн Туркт амиа золиослох халдлага үйлдэх нууц төлөвлөгөө боловсруулсан байж магадгүй гэж мэдээлжээ.

Хэт зүүний үзэлтэй бүлэглэлүүд болон террорист байгууллагуудтай холбоотой гэж үзэж буй Истанбул хот дахь босогчдын 22 байрлалд Туркийн аюулаас хамгаалах хүчин агаараас цохилт өгсөн байна. Уг ажиллагааны үеэр 16 хүнийг баривчилжээ.

10 дугаар сарын 10-нд Анкара хотод 100 гаруй хүний амийг хөнөөсөн амиа золиослогчдын хоёр халдлагад хэт давруу үзэлтэй хэд хэдэн бүлэглэлийг Туркийн эрх баригчид сэжиглэж байна.

11 дүгээр сарын 1-нд болох Туркийн бүх нийтийн сонгуулийн өмнө дэмжигчдийн саналыг авах зорилгоор Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг ажиллагааг явуулсан гэж шинжээчид үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ