Малын хашаа хороог халдваргүйжүүлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-03 13:40:53
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт 2016, 2017 онд гарсан гоц халдварт “Хонины цэцэг” өвчний голомтын бүс нутагт малын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын 02-ноос эхэлжээ.
Өвчний голомт болсон Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Өлзийт гэсэн дөрвөн сумын урьдчилсан байдлаар малчдын 450 гаруй өвөлжөө хаваржааны хашаа саравч халдваргүйжүүлэлтэнд орно гэж тооцжээ. Энэ ажилд төрөөс ямар нэг мөнгөн тусламж байхгүй зөвхөн ирж очих шатахууны зардал мал эмнэлгээс гарч байгаа аж. Харин малчдаас хашааны хэмжээнээс хамааран 20-30 мянган төгрөг хураахаар болсон байна. Үүнийг сумдын удирдлагууд болоод өвчний голомтод байгаа малчид дэмжжээ. Энэ нь ажиллаж байгаа хүмүүсийн томилолт болоод бусад зардал зарцуулагдах гэнэ.
Энэ ажилд аймгийн мал эмнэлгийн албаны халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалтын 2 техник хэрэгсэл, 6 малын эмч болон тухайн сумын болон багийн Засаг дарга, сумын МЭҮТ, МЭҮНэгжүүдтэй хамтарсан хоёр ажлын хэсэг гарч 3000-5000 м2 талбайг халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эхний ээлжинд Өгийнуур сум болон Өгийнуур сумтай хил залгаа сумдын голомтын бүсийн айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг хийх юм.
Малчдын хашаа хороог халдваргүйжүүлэх ажлыг энэ сарын 15 гэхэд дуусах юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ