Сочид болсон “Формула-1”-ийг эхний өдөрт 60 мянган хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-05-01 11:10:53

СОЧИ./TASS/. “Сочи автодром”-д болсон “Формула-1” ангиллын ДАШТ-ий Оросын Гран-при уралдааныг  60 мянга орчим үзэгч үзжээ. 

Энэ удаагийн Оросын гараа “Мерседес” машинаар уралдсан Финландын нисэгч Валттери Боттасын ялалтаар өндөрлөсөн байна. Хоёр болон гуравдугаар байрт “Феррари”-гийн нисэгч Себастьян Феттель, Кими Райкконен нар орлоо.

“4 дүгээр сарын 30-нд “Сочигийн автодром”-д “Формула-1”-ийн Оросын Гран-При тэмцээн дөрвөн өдөр дараалан үзэгч дүүрэнтэй болж өнгөрлөө. Европын хамгийн орчин үеийн уралдааны зам дээр болсон “Хааны уралдаан"-ыг 60 мянга орчим үзэгч үзэж, хөгжөөн дэмжсэн бол уралдааны дөрвөн өдрийн хугацаанд нийтдээ 150 мянган хөгжөөн дэмжигч автодромд зочиллоо” гэж “Сочи автодром”-ын хэвлэлийн алба мэдээлжээ. Үүнээс өмнө ОХУ-ын Засгийн газрын шадар сайд Виталий Мутко "уралдаан зохион байгуулалтын өндөр түвшинд болсон" гэж мэдэгдэж байсан юм.

“Формула-1” уралдаан 2014 оноос хойш Сочид болж байгаа ажээ.
О.Барс 

 


Холбоотой мэдээ