Турк улсад Wikipedia-г хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
adiyakhuu@montsame.mn
2017-04-29 16:33:22
МОСКВА./TASS/. Турк улсад байгаа хүмүүс интернэт сүлжээний хамгийн том нэвтэрхий толь болох Wikipedia-д нэвтрэх боломжгүй болжээ. Энэ тухай Hurriyet сонины цахим хувилбарт өнөөдөр мэдээлсэн байна.

Уг сонинд бичсэнээр, өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт /Улаанбаатарын цагаар 13 цагт/ нэвтэрхий толийн цахим хуудас хаагдсан байлаа. Турк улсын Мэдээллийн технологи, харилцаа холбооны зөвлөлийн цахим хуудсанд дурдсаныг үзвэл, Wikipedia-г хаасан нь “захиргааны арга хэмжээ” ажээ. Харин нэвтэрхий толийг хаах тухай шүүхийн шийдвэр гараагүй аж.

Дашрамд дурдахад, энэ оны 7 дугаар сард Туркийн нутаг дэвсгэрт WikiLeaks  байгууллагын сайтыг хаасан байна. Учир нь, тус цахим хуудсанд эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын гишүүдийн 300 мянга орчим цахим захидлыг олон нийтэд ил болгосон ажээ.

Б.Адъяахүү 
Холбоотой мэдээ