Усан спортын төвийг Онцгой байдлын газарт шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-28 16:27:41
Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны 5 дахь удаагийн хуралдаан өчигдөр болж, 9 асуудал хэлэлцэн батлав.
Тус хуралдаанаар Мөн БТСГ-ын балансад бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа Усан спортын төвийн барилгыг аймгийн Онцгой байдлын газарт ашиглуулахаар шийдвэрлэв. Ингэснээр Ховд аймгийн хүүхэд залуучуудын бие бялдар, эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх Усан спорт сургалтын төвийн нийтэд үйлчлэх хэвийн ажиллагааг  хангаж, ажиллагсадыг мэргэжил арга зүйн зөвлөгөө, удирдлагаар хангаж, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулан үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.
Мөн “Хаанчлалын сайн мэдээг тунхаглагчид” христийн сүмийн зөвшөөрөл сунгах тухай, Алдарт эхийн 1,2 дугаар одонгоор шагнуулахаар ирүүлсэн материалыг хэлэлцлээ.
Түүнчлэн Ховд аймгийн Өмчийн газрын дарга Б.Гомбосүрэн төрийн өмчийн байгууллагын нийтийн дуудлага худалдаа,хөрөнгө гэрээгээр ашиглуулах тухай асуудлыг аймгийн Тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.Үүнд
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба,Цэцэг сумын ЗДТГ,ЭМГ-ын нийтийн дуудлага худалдаа зарлах тухай, Хөгжимт драммын театрын хөрөнгө бүртгэх тухай, Цагдаагийн газар,Мянган угалзат орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нийтийн дуудлага худалдаа дахин зарлах тухай, Биеийн тамир спортын газраас Онцгой Байдлын газар Усан спортын санг гэрээгээр ашиглуулах тухай  асуудал оруулж хэлэлцүүллээ.
Мөн тус аймгийн Мөнххайрхан сум 70 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулах, зарим хүмүүсийг төрийн дээд шагналд тодорхойлох зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцлээ.

 
                                                                                                                                                А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ