Анхны цахим хурал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:24:56

Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумтайгаа анхны цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Нийгмийн хөгжлийн хэлсийн дарга Ж.Батсайхан, Цагааннуур сумын ИТХ-ын дарга  Ч.Баянбаатар, Засаг дарга Ч.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Алтанзориг нар оролцлоо.

Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар “Сумдын шилэн кабель, интернет холболт”–ын ажил 2014 онд хийгдэж, сумдын төвийн төр төсвийн байгууллагууд шилэн кабелиар сумандаа байрлах, аймгийн холбооны газрын салбаруудтай холбогдсон билээ. Энэхүү ажлын хүрээнд цахим хурал хийх техник, тоног төхөөрөмжийг сумдын ЗДТГ-т суурилуулсанаар аймгийн болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудын удирдлагууд албан хаагчид цахим хурал хийх нөхцөлөөр хангагдсан. Гэвч цахим хурал хийх техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн шаардлага нь интернетийн хурд 1mbps /1024/-өөс дээш байх ба хөдөө сумдад нийлүүлдэг интернетийн хувьд өртөг өндөр байсан, мөн төсөв санхүүгийн хүндрэлийн улмаас энэ оны эхэнд суурилуулсан ч өдий хүртэл ашиглаагүй байв.

Зарим сумд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан ЗДТГ дээр суурилуулсан төхөөрөмжөө ашиглан цахим хурлаа энэ 10 дугаар сарын сүүлийн 7 хоногийн 27-30-ны өдрүүдийн аль нэгэнд цаг үеийн асуудлаар аймгийн удирдлагуудтай эхний видео хурлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ