Сэлэнгэ аймаг 20867 тн улаанбуудай борлуулаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 22:21:27

Энэ жил Сэлэнгэ аймгийн тариаланчид нийтдээ 70407 тн улаанбуудай борлуулах ёстойгоос өнөөдрийн байдлаар ТЭДС-ийн Сэлэнгэ салбар, ТЭДС-ийн Хөтөл салбар, “Улаанбаатар” гурил, “Алтан тариа” гурил, “Од” групп зэрэг гурилын үйлдвэрүүдэд нийтдээ 20867 тн таваарын улаанбуудайг борлуулаад байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд Сэлэнгэ аймгийн хэмжээр нийт үр тарианы хураалт 92.7 хувь, тэжээлийн ургамал 62.5 хувь, тосны ургамал 33.6 хувь төмс 100 хувь, хүнсний ногоо 97.1 хувьтай явагдаж байна. Энэ сарын 22-ны байдлаар нийт 119389 мянган га талбай хурааснаас 80827 тн үр тариа, үүнээс 106549 мянган га-гаас 80404 тн улаанбуудай, 4323 га талбайгаас 6531 тн тэжээлийн ургамал, 7599 мянган га талбайгаас 3316 тн тосны ургамал, 2859.4 мянган га талбайгаас 37845 тн төмс, 2011.3 мянган га талбайгаас 24942.8 тн хүнсний ногоог тус тус хураан аваад байна.

Мөн аймгийн хэмжээнд 143184 тн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 133621 тн хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэх хадлангийн 93.9 хувийг бүрдүүлээд байгаа аж.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ