Ирэх сарын 04, 05-ны өдрүүдэд төрийн албаны мэргэшлийн шалгалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалт ирэх 11 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т болох гэж байна.
Шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т зохион байгуулах юм. Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газар дээр 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16.00 цагт өгөх ажээ. Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 төгрөг юм байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг