Тойргийнхоо сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүн бэлгэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-04-20 15:02:04
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ИТХ-д Улаангом сумын 10-р багаас сонгогдсон төлөөлөгч Ц.Батболд, Э.Баатарсан нар тойргийнхоо ахлах 3-р сургуульд Японы Ротари клубтай хамтран нэг сая төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэглэгдэхүүн бэлэг болгон өгсөн байна. Энэхүү бэлгийг тус сургуулийн захирал Б.Цолмонхүүд энэ өглөө гардуулан өгчээ.
Тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар нийгмийн хариуцлагаа ухамсарлан тойргийнхоо сургуульд сургалтын үйл ажиллагаа явуулахад нь нэн шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүн хандивласанд багш нар талархалтай байна. Ийм хичээлийн хэрэглэгдэхүүнийг өмнө нь Улаангом сумын 3-р багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон О.Ганцоож, Б.Анхбаяр нар Цогцолбор 2-р сургуульд бэлэглэсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ