Бээжингийн өргөн хэрэглээний барааны чанарыг судалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНХАУ-ын Стандартын Үндэсний Хорооноос дотоодын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг олон улсын стандарттай харьцуулан судалсан дүнгийн талаар энэ сарын 22-ны өдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү судалгаанд Бээжин хотын худалдаанд буй өргөн хэрэглээний 3816 төрлийн бүтээгдэхүүн хамрагдан 2299 төрлийн бүтээгдэхүүн олон улсын стандартын түвшинг хангасан, 728 төрөл нь олон улсын стандартын дагуу, 529 төрөл стандартын шаардлага хангаагүй, 260 төрөл нь олон улсын стандартаас зөрүүтэй байсан талаар мэдээлэв.
Хувиар нь авч үзвэл Европын Холбооны стандарттай адил буюу дээгүүр түвшинд 71 хувь нь, Америкийн стандарттай адил буюу түүнээс дээгүүр түвшинд 74 хувь, Япон, Канадын стандартыг 90 хувь нь хангасныг тогтоосон байна.
Бээжин хот.Д.Энхчимэг