Гүйлтийн тэмцээнээс хос медальтай ирлээ

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:23:16

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын харуул, хамгаалалтын ажилтан Х.Ганширэм Улаанбаатар хотод болсон  тэмцээнээс хос медальтай ирлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Намжилмаагийн нэрэмжит 7 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль, 1500 метрт алтан медаль хүртэж хос медальтай ирлээ. Мөн Эрдэнэт хотод болсон 21 км-ийн марафон гүйлтэнд алтан медаль, 100 метрт алтан медаль хүртэж хөнгөн атлетикийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаасан байна. 

Б.Гантуяа

Холбоотой мэдээ