Сирийн бүслэгдсэн суурингуудаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Дэлхийд | Нийгэм
adiyakhuu@montsame.mn
2017-04-15 12:14:06
ДАМАСК. /АР/. Сирийн Засгийн газар болон босогчдын бүлэглэлүүдийн хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тус улсын бүслэлтэд орсон дөрвөн хотоос оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Оршин суугчдыг өчигдрөөс автобусаар тээвэрлэж эхэлсэн байна.
Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн засгийн газрын хүчнийхний хяналтад байгаа хоёр хотын оршин суугчдыг засгийн газрын хяналтад байдаг өөр бүсүүд рүү, нийслэл Дамаск хотын ойролцоох босогчдын хяналтад байгаа хоёр хотын оршин суугчдыг сөрөг хүчний хяналтад байдаг бүсүүд руу нүүлгэж шилжүүлж байна.
Тус дөрвөн хот нь 2015 оноос хойш бүслэлтэд байгаа юм.
“Эдгээр хотод 64 мянган иргэн маш хүнд нөхцөлд амьдарч байна. Нөхцөл байдал гамшгийн түвшинд хүрээд байна. Тэд хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байна. Хүмүүс эхнээсээ өлсч үхэж байна” гэж НҮБ анхааруулж байсан юм.
Г.Доржханд
Холбоотой мэдээ