ОХУ, Азербайжаны цэргийн хамтын ажиллагааг хэлэлцэв

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-23 13:43:22

БАКУ. /AZERTAC/. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа ОХУ-ын цэргийн атташе Владимир Черненко, Азербайжаны Батлан хамгаалахын сайд Закир Гасанов нар уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааг хэлэлцсэн байна.

Арми, армийн техник, цэрэг бэлтгэх газрууд дахь хоёр талын хамтын ажиллагааг тэд сайшаасан байна. Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахын тулд Армени-Азербайжан хоорондын Нагорно-Карабах мөргөлдөөнийг зохицуулах арга замыг олох нь маш чухал гэдгийг тэд онцолжээ.

Азербайжан, ОХУ-ын хоёр талын харилцааг өргөжүүлэхэд оруулсан Владимир Черненкогийн хувь нэмрийг Батлан хамгаалахын сайд Закир Гасанов сайшаасан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ