Сагсанбөмбөгийн U16 насны 3 баг Хиагтыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-14 10:19:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр ОХУ-ын Хиагт хотноо болох олон улсын тэмцээнд Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос U16 насны гурван баг өрсөлдөхөөр хилийн чанадыг зорив.

Тус холбооноос өсвөр үеийн ирээдүй болсон сагсанбөмбөгчдөө дэмжих,  ур чадварыг дээшлүүлэх, туршлага суулгах зорилгоор жил болгон олон улсын тэмцээнд оролцуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн хувьд Австрийн Клагенфурт хотноо болдог "United World Games" наадамд анх удаагаа шигшээ багаа оролцуулж,  U16 насны эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг IV байрт шалгарсан билээ.

Энэ жил дахин тус наадам өрсөлдөх баг тамирчдаа улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулж, бэлтгэж байгаа юм. Хиагтад болох тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд энэ сарын 17-нд өндөрлөнө.
Д.Өлзий
Холбоотой мэдээ