Колумбад болсон үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 320-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
bars@montsame.mn
2017-04-13 04:11:55

БОГОТА. /TASS/. Колумбын Мокоа хотод болсон үерийн улмаас наад зах нь 320 хүн амиа алджээ. Энэ тухай лхагва гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ.

Мэдээлэлд дурдсанаар, өсвөрийн насны 118 хүүхэд байгалийн гамшигт өртөн амиа алдсан байна. Мөн 332 хүн гэмтэж бэртжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, үерийн улмаас хохирсон хүмүүс бүгд эмнэлгээс гарсан байна.

Байгалийн гамшигт өртсөн хүмүүст зориулж Засгийн газраас нээсэн хандивын дансанд 6 тэрбум песо /2 сая доллар/ цуглараад байгаа тухай эрх баригчид мэдээллээ.

Одоогийн байдлаар Мокоа-д болсон үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, дэд бүтцийг сэргээн босгох ажил явагдаж байна. Тус хотын эрх баригчид дунд сургуулийн хичээлийг 4 дүгээр сарын 17-нд сэргээн эхлүүлэхээр төлөвлөжээ.

4 дүгээр сарын 1-ний шөнө Мокоа хотод хүчтэй аадар бороо орсны улмаас гурван гол эргээсээ халин үерлэсэн юм. Үерийн улмаас олон арван орон сууцны барилга нурж сүйджээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ