Улаанбаатарт 3-5 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-10 06:26:36

Зүүн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болонХангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:1 градусхүйтэн, харьцангуй чийг 69  хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

 

Холбоотой мэдээ