Ногооннуур сум ахмадын жишиг байртай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:50:29

Баян-Өлгий аймгийн ахмадын хороо Ногооннуур суманд үзүүлэх сургууль зохиов. Учир нь тус сум энэ аймгийн сумуудын дундаас анх удаа  тохилог байртай болж түүнийгээ ахмадуудынхаа жинхэнэ амрах, алжаал тайлах орчин болгосон байна. 

Энэ тохилог байрыг оновчтой ашиглан ахмадуудын шатар даам тоглох, эмчлүүлэх, хурал цуглаан хийх, уралдаан тэмцээн зохиох заал, танхимуудаас гадна зочидын байр, гуанз, халуун усны өрөө зэргийг тохижуулан аж ахуйн дотоод тооцоотой ажиллуулж байгаа талаар сумын ахмадын хорооны дарга М.Жумахан дэлгэрэнгүй танилцууллаа гэж Ногооннуур сумаас А.Алтарыс мэдээллээ.

Уг арга хэмжээнд Цэнгэл, Сагсай, Цагааннуур зэрэг хэд хэдэн сумын ахмадын байгууллагын төлөөлөгчид оролцов

Ш.Айзаря

Холбоотой мэдээ