Завхан аймаг эрүүл мэндийн салбарынхаа хамтын ажиллагааг өргөжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-06 23:35:07

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэхүү гэрээ нь үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтаар хангахад хамтран ажиллах зорилготой ажээ.  АШУҮИС нь анх удаа аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг үзэглэж буй ажээ. Завхан аймаг эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ дотооддоо тасралтгүй сургалтаар хангах гэрээг үзэглэж анхаарал хандуулж буй нь сайшаалтай юм. Мөн эрүүл мэндийн салбараа нэгдүгээрт тавьж энд ажиллаж энэ чиглэлээр сурч буй оюутнууд эмч мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжиж байгаа нь орон нутагтаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах эрүүл аймаг болох анхны алхам юм гэдгийг энэ үеэр хоёр тал онцоллоо. Дашрамд Завхан аймаг эрүүл мэндийн салбарынхаа гадаад харилцааг ч мөн энэ жил өргөтгөөд байгаа билээ. Тухайлбал аймгийн ЗДТГ, аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг БНСУ, Тайвань, БНХАУ, Сингапур зэрэг орнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа ажээ. Гэрээний дагуу дээрхи орнуудад аймгийн эмч, мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлага хийлгэх гэх зэргээр хамтран ажиллах юм байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ