Сурагчид “Би номд дуртай” өдөрлөгт оролцов

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:12:09

Төв аймгийн Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиуд “Би номд дуртай” уриалга дэвшүүлж, Номын баяраа тэмдэглэв.

Энэ сарын 20-нд Нийтийн номын санд болсон өдөрлөгт Зуунмод сумын дөрвөн сургуулийн сурагч хамрагдаж, бүх насныханд зориулсан номын үзэсгэлэн дэлгэж, “Ном” хөтөлбөрийн хүрээнд сурсан мэдснээ тайлагнаж, “Д.Нацагдоржийн зохиолыг хэн сайн мэдэх вэ” уран уншлагын тэмцээнд оролцов.

Нийтийн номын сангийн захирал А.Ням-Одын хэлж буйгаар энэ баяр нэг удаагийн өдөрлөг болоод зогсохгүй, хичээлийн жил дуустал номын сайн нөхөр, хамт олон шалгаруулж, төрийн болон төрийн бус байгууллагаас номын хандив цуглуулахаар төлөвлөж байна гэв.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ