Дэлгүүрийн хаалга эвдэж хулгай хийсэн хэргийг илрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд дэлгүүр ухаж хулгай хийсэн хэргийг хяналтын камер ашиглан цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Батчулуун, эрүүгийн төлөөлөгч, ахмад Б.Нэргүйбаатар, мөрдөн байцаагч, дэслэгч Б.Батбаяр, оператор цагдаа, ахлах ахлагч С.Ганзориг, жолооч цагдаа, дэд ахлагч Г.Нямдорж нар шуурхай илрүүллээ.
- Булган сумын “Жаргалант” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж их хэмжээний эд зүйл хулгайлсан хэргийг тус сумын харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Н гэгч үйлдсэн болохыг тогтоосон. Энэ хэргийг урьд үйлдэгдээд илрээгүй байгаа дэлгүүрт хулгай орсон үйлдлүүдтэй холбон шалгаж байна гэж цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ажил хариуцсан ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг ярьлаа.
М.Батжаргал