Санаачилга ажил болон хэрэгжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:50:49

Булган аймгийн Хишиг–Өндөр сумын удирдлага ард иргэдээс санаачилсан санаачилга ажил болон хэрэгжиж байна.

Ямар нэгэн сургалт, мэдээлэл иргэдэд хүрэхдээ аймаг сумын төв дээр оршин суудагт нь хүрэхээс биш хөдөөгийн хүмүүст хүрдэггүй тул арга браилаа өөрчлөх шаардлагатай байгааг тэд олж харж асуудал дэвшүүлсэн  ажээ. Тиймээс ДЗОУБ–ын хөрөнгө санхүүгээр Булган аймгийн Цагдаагийн газрын ГБХХГХУС байцаагч,  цагдаагийн ахмад Ж.Оюунгэрэл, аймгийн шүүх, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд Бүрэгхангай сумын 3 багийн 71 иргэн, ЕБС–ийн 120 сурагч, мөн Дашинчилэн сумын 3 багийн 63 иргэн, Баяннуур сумын 1 багийн 24 иргэнд гэрт нь очиж мэдээлэл түгээлээ.

Тэд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, архидан согтуурахтай тэмцэх, тамхины хяналт, шинээр хэрэгжиж байгаа замын хөдөлгөөний дүрэм, эвлэрүүлэн зуучлалын журам, БЗХӨ – ий тухай, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудлаар мэдээлэл хийж хууль зүйн зөвлөгөө өгсөн байна. Багийн иргэд маш их хүлээсэн мэдээлэл байна гэдгээ баяртайгаар мэдэгдэж байлаа. Ажлын хэсэг  цаашид Гурванбулаг, Рашаант, Могод, Хутаг – Өндөр, Сайхан, Баян–Агт, Тэшиг сумдад он дуусахаас өмнө ажиллах гэнэ.

П.Батням

 

Холбоотой мэдээ