Европын Холбооны удирдагчид дүрвэгчдийн асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-22 10:20:30

МОСКВА. / Sputnik/.  Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Европын Холбооны удирдагчдыг ням гарагт Брюссельд уулзаж, Баруун Балканы их шилжилт хөдөлгөөний асуудлыг хэлэлцэхийг уриалсан мэдэгдэл хийсэн тухай тус комиссын цахим хуудаст мэдээлжээ.

Европын Холбооны удирдагчид Баруун Балканы дүрвэгчдийн урсгал хөдөлгөөнийг зохицуулж, шууд хэрэгжүүлэх боломжтой шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн мэдэгдэлд бичсэн байна.

Сүүлийн саруудад Ойрхи Дорнод, Хойд Африк болон Сахарын цөлөөс урагш орших дайнд нэрвэгдсэн орнуудаас дайжсан дүрвэгчдийн хөлд Европ дарагдаад байгаа билээ. Баруун Балкан нь Европын Холбоог зорих гол зам болжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ