“Ромео Жульетта”-ын дурлалын түүхийг шинээр тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-21 18:21:30

УДЭТ-ын 85 дахь үзвэрийн жилийн нээлтэд зориулан У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” бүтээлийг шинэ зууны үзэгч залуусын оюуны мэлмийд өргөн барих гэж байна.

Хагас мянганы тэртээд бичиж, зуун зууны туршид хүн төрөлхтний аугаа их хайр сэтгэлийн билэг тэмдэг болон мөнхөрч хэн бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч энэхүү алдарт бүтээлийг их тайзнаа дахин бүтээн туурвижээ.

Энэхүү бүтээлийн ерөнхий продюссерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, гүйцэтгэх продюссер О.Гэрэлсүх, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА Д.Ариундэлгэр, зураач Н.Үнэнбат нар тус тус ажиллажээ.

Ромеогийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин Г.Дөлгөөн, Капулеттид  жүжигчин Г.Эрдэнэбилэг, Хатагтай Капулеттид жүжигчин Н.Баярмаа, Тибальт Валенцио жүжигчин Г.Алтангэрэл нар тоглоно.

Нээлтийн тоглолт ирэх сарын 12-22-нд УДЭТ-ын тайзнаа болох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ