Нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-22 11:10:12

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны нутаг дэвсгэрийн хороо 03 сарын 13-15 ны хооронд ардчилсан намын бүх шатны дотоод сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл хийж, Жаргалант сумын намын хорооны дарга гишүүдэд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр  гардуулан өглөө.

Намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нийт  салбар хороогоо байгуулж, 16 сумын салбар хэсгийн хороо, аймгийн төв Жаргалант сумын хэсгийн хороо байгуулж байна.

Намын сонгууль  анхан, дунд, дээд шатны гэсэн ангиллаар явагдаж байна.

Дээд шат буюу Намын Хөгжлийн бодлогын хороонд Ховд аймаг УИХ-ын гурван тойрогтой учир гурван тойрог тус бүрт таван хүн нийт 15 хүн  нэр дэвшихээс Үндэсний бодлогын хороонд  16 хүн нэрсээ  бүртгүүлээд байна.

Аймгийн намын дунд шат буюу аймгийн Ардчилсан намын даргад, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, намын бүлгийн ахлагч нар Ч.Чинбат нар  нэр дэвшиж өрсөлдөж байна.

Аймгийн Ардчилсан  намын хороо нийт  164 суудалтай. Үүнд аймгийн ИТХ-ын  17 хүн шууд орж , нийт  194 хүн нэр дэвшүүлж  байна. Сумын намын дарга нарт нэр дэвшүүлж,  Жаргалант сумын намын хороо гэхэд намын даргад  5 хүн нэр дэвшиж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ