БНХАУ дахь Монгол үндэстнүүдийн наадам болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2015-10-21 16:59:36

Энэ сарын 17-нд   Хятадын Төвийн Үндэстний их сургуулийн талбайд БНХАУ дахь Монгол Үндэстний наадам боллоо.

БНХАУ дахь Монгол үндэстнүүдэд зориулан Бээжингийн наадмыг 1981 оноос зохион байгуулах болж Бээжин  болон бусад хотод ажиллаж, амьдарч буй газар газрын Монголчууд ирж уг наадамд оролцдог байна. Бээжин хотын  Наадмын комисс, Бээжингийн Түнляо хотын худалдааны нийгэмлэг энэ удаагийн наадмыг хамтран зохион байгуулжээ. Энэ жил Тяньжин, Хөххот, Ляонинь, Далянь, Чинхуандао зэрэг муж хотоос төлөөлөгчид оролцож, наадмын хүрээ царыг  өргөтгөсөн байна. Наадмын талбайд уламжлал болсон нээлтийн ёслолын ажиллагаа, хүчит бөхийн барилдаан, Монгол зан үйл үйлдэх, сур харваа, Монгол үндэстний хувцас загварын үзүүлбэрээс гадна  сагс, хөл бөмбөгийн тэмцээн, хүүхдийн уран уншлагын  тэмцээн болов. 35 дах удаагаа болж буй энэ жилийн наадамд Өвөр Монголын Баруун баарин хошууны “Улаанмөчир” чуулгын уран бүтээлчид  уран бүтээлийн  тоглолтоор наадамчдаа баясгав.

Бээжин хот. Д.Энхчимэг

Холбоотой мэдээ