Хонгор сумын Эмнэлэг яаралтай тусламжийн иж бүрэн ортой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-19 21:30:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/  Дархан-Уул аймгийн Хонгор сумын  ЗДТГ болон Эрүүл мэндийн төвийн эмч нар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу эрүүл мэндийнхээ төвд эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн ортой боллоо.

Тус эмнэлэг нь сумынхаа гурван багийн нийт 6100 гаруй иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг аж. Эднийх олон улсын А зэрэглэлийн авто зам дагуу байрладаг учраас харьяалалгүй иргэд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь элбэг байдаг учир дээрх хүсэлтийг аймагтаа тавьсан юм байна. 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Эрүүл мэндийн төв” нь 1969 онд анх байгуулагдсан бол одоогийн байдлаар эмч, сувилагч, асрагч зэрэг нийт 22 орон тоотойгоор сумынхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ