Бизнес эрхлэгчдийн форум болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-19 10:43:59

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Бизнес эрхлэгчдийн форум”-ыг ирэх сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Энэ форумын хүрээнд Булган аймагт ямар үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлж болох вэ. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ямар үйлдвэр байгуулах боломж байна. Бид нарын яриад байгаа чацаргана төслийн хүрээнд юу хийх юэ гэх мэтчлэн зүйлээ зураглал гаргаж байгаад эндээс бололцоотой саналуудыг хүлээж аваад ХХААХҮЯ зэрэг холбогдох газарт явуулаад шийдэхийн төлөө хамтран ажиллая гэсэн бодлого барьж байгаа.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай энэ бодлогын талаар ярилцсан. МАН, аймгийн хэмжээнд бидний барьж байгаа бодлого хоёр яг нийлж байна. Ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэлээ нэлээд түлхүү хөгжүүлээд явья. Тэгэхийн тулд МАН улсын хэмжээнд ямар аймагт ямар үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй байна гэсэн зураглал гаргая. Тэгээд УИХ-д лобби бүлэг байгуулаад хэлэлцүүлэг хийгээд нэг том төсөл гаргаад хэрэгжүүлье гэсэн бидний саналыг дэмжиж байна. Тиймээс ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулахад чиглэсэн бодлого хэрэгжих боломжтой гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ иргэдэд мэдээллээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ