Хойд хилээр зорчих гадаадын иргэдийн тоо өссөн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-18 18:26:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын мэдээгээр Монгол Улсын хойд хил Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор шинэ он гарсаар нэг болон хоёрдугаар сарын байдаар давхардсан тоогоор нийт 121535 мянган зорчигч нэвтэрсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь энэхүү Алтанбулагийн авто зам болон Сүхбаатар дахь шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн дээрх иргэдийн 107701 нь Монгол Улсын, 13834 нь гадаадын иргэд байгаа аж. Ийнхүү хойд хилээр нэвтэрсэн Монгол иргэдийн тоо урьд оны өнөө үеийнхээс 12.3 хувиар буурсан байна. Монгол иргэдийн хилээр зорчих явдал буурсан нь эдийн засгийн хямрал болоод ОХУ-ын рубль, Америк долларын ханш өссөнтэй холбоотой гэнэ. Харин гадаад иргэдийн тоо 58.8 хувиар нэмэгджээ.

 Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ