Дуудлага худалдаагаар зарагдаагүй эд хөрөнгийн үнийг буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-03-16 21:39:02

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн өмчит, актлагдсан зарим эд хөрөнгүүдийн дуудлага худалдааны үнийг буулгасан байна.

Учир нь эдгээр хөрөнгүүд олон удаагийн дуудлага худалдаагаар зарагдаагүй тул ийм шийдвэр гаргажээ. Тухайлбал, аймгийн Цагдаагийн газрын соната 2 маркийн автомашиныг 300 мянгаас 240 мянга, ХТҮГ-ын Хюньдэй Портер маркийн автомашиныг 500 мянгаас 400 мянга, Зүүнговь сумын ЭМТ-ийн банзан сад хашааг 100 мянгаас 80 мянга болгон буулгажээ. Орон нутгийн өмчит эдгээр эд хөрөнгийг тухайн үед их хэмжээний төсөв мөнгө зарлагадан байж худалдаж авсан бол олон жилийн ашиглалт, эдэлгээний улмаас өнөөдөр ийнхүү үнэгүйджээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ