Сребреницад болсон хядлагыг Эрдоган голландчуудад сануулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-15 09:53:53

ЛОНДОН./BBC/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "1995 онд Сребреницад Боснийн лалын шашинтнуудыг олноор нь хядсан хэргийг зогсоож чадаагүй" гэж Голландын эрх баригчдыг буруутгалаа.

“Сребреницад үйлдсэн хядлагатай холбоотойгоор бид Нидерландыг мэддэг.  8 мянган босничуудын амийг хороосон энэ хядлага нь голландчууд ямар муухай жигшүүртэй хүмүүс вэ гэдгийг харуулж байгаа юм” гэж Эрдоган хэлжээ.

Үүний хариуд Голландын Ерөнхий сайд Марк Рютте “Эрдоган нөхцөл байдлыг хурцатгасаар байна. Энэ бол түүхийн ичгүүр сонжуургүй гүтгэлэг” гэсэн байна.

1995 оны 7 дугаар сарын 11-нд Боснийн сербчүүдийн арми Сребреницаг эзлэн авсан юм. Үүнээс өмнө Сребреница хотыг энгийн иргэдийн хувьд аюулгүй бүс гэж НҮБ зарласан ба тэр үед тус хотыг Голландын энхийг сахиулагчид хамгаалж байжээ. Сербчүүдийн довтолгооны явцад болон түүний дараа хотын олон мянган босни эрчүүд, эрэгтэй хүүхдүүдийг хөнөөсөн хэрэг гарсан юм.

О.Барс

 

Холбоотой мэдээ